/ / Мөрдөн байцаах албаны 73 жилийн ойг тохиолдуулан тус албаны нэрэмжит Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

Мөрдөн байцаах албаны 73 жилийн ойг тохиолдуулан тус албаны нэрэмжит Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

Мөрдөн байцаах албаны түүхт 73 жилийн ойг тохиолдуулан тус албаны нэрэмжит Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

       Мөрдөн байцаах албаны 73 жилийн ойн нэрэмжит Мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн засаг даргын тамгын газрын “Спорт заал”-нд зохион байгууллаа.

       Тэмцээний нээлтийн ажиллагаанд Албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Тагнуулын ерөнхий газрын, Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа Э.Галбадрах, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүх, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах тасгийн дарга, ахлах комиссар Т.Даваатогтох, Мөрдөн байцаах албаны даргын зөвлөлийн гишүүд, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга нар оролцож, албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал тэмцээнийг нээж, алба хаагчдад амжилт хүсч, үг хэлэв.

         Тэмцээнд нийт 14 байгууллагын 112 алба хаагчид  “А”, “Б” , “С”,  “D” хэсэгт хуваагдан идэвхитэй оролцож, баг тус бүр 8 минутаар 2 үе тоглож,  урьдчилсан хэсгийн 18,  хасагдах шатны 4, зөрөх 2, медалийн 2 нийт 26 тоглолт явагдсан. Тэмцээнийг сагсан бөмбөгийн улсын шүүгч, спортын мастер Н.Шижирбат, Э.Болорцэцэг, спортын мастер, Д.Түвшинзаяабат, Д.Ууганбаяр нар шүүн явуулсан бөгөөд

        1.Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар 1-р байранд шалгарч Алтан медаль өргөмжлөл, мөнгөн шагнал,

          2. Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах тасгуудын хамтарсан баг 2-р байранд шалгарч Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,

          3. Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн  байцаах тасгийн  баг тамирчид 3-р байранд шалгарч Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнав.

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна