/ / спортын мэдээ мэдээллээс...

спортын мэдээ мэдээллээс...

       Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/55 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны Захиргааны удирдлагын хэлтэст “Арга зүйч” /Эрүүл мэнд, биеийн тамир, хөдөлмөр хамгаалал хариуцсан/ орон тоог баталж, мөн даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/486 дугаар тушаалаар тус албан тушаалд цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнгөнтуяаг томилж, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, норматив шалгалтын стандартыг биелүүлэх зорилго тавин хуваарийн дагуу 7 хоногт 2-3 удаа бэлтгэл сургуулилт тогтмол хийж хэвшээд байна.

       “Мөрдөн байцаах албаны төвийн хэлтсүүдийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн норматив шалгалт” авах удирдамжийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талбай болон Мөрдөн байцаах албаны бялдаржуулах танхимд тус тус зохион байгуулж, 50 алба хаагчаас норматив шалгалт авсан.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна