/ / МӨРДӨН БАЙЦААХ АЛБА 2023 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.

МӨРДӨН БАЙЦААХ АЛБА 2023 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ЦЕГ-ын Мөрдөн  байцаах албанаас  2023 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж болон албаны зөвлөлийн гишүүд, албад, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн шалгах нэгжийн алба хаагчид 31 байршлаас цахимаар 210, танхимаар 240 нийт 450 алба хаагч хамрагдлаа.

Мөрдөн байцаах алба нь нийт шалгасан хэргийн 79.6 хувийг шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас иргэд, хуулийн этгээдэд учирсан хохирлын 64.8 хувийг нөхөн төлүүлж, хэргийн илрүүлэлт 3.5 хувиар өсч, алба хаагчдын ажлын ачааллыг 15.3 хувиар бууруулсан,амжилт бүтээлээр дүүрэн 2024 оноо угтаж, хурлын үеэр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа тэргүүлэн ажилласан мөрдөн шалгах нэгж, алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Та бүхэндээ он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн, ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргалыг хүсэн ерөөе.

Монголын цагдаагийн эгнээ болор мэт тунгалаг, болд мэт бат байх болтугай.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна