/ / ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН
ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Мөрдөн байцаах албаны 2023 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг /2023.07.04/ Мөрдөн байцаах албаны хурлын зааланд зохион байгууллаа.
Тус хуралд албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, зөвлөлийн гишүүд болон алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан мөрдөн шалгах хэлтэс, тасаг, хэсгийн алба хаагчид 47 байршлаас цахимаар 461, танхимаар 69 нийт 530 алба хаагч хамрагдлаа.
 
Хурлаар энэ оны эхний хагас жилд зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайлан, сахилгын мэдээг алба хаагч нарт тайлагнаж албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж үүрэг өгч, Дэд, дүн шинжилгээ, үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзий, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваадорж нар цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, ажлын үр дүнгээр бусдыгаа манлайлан ажилласан нэгж, алба хаагчийг шагнаж урамшууллаа.
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна