/ / “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” Б.ЭНХБАТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” Б.ЭНХБАТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” Б.ЭНХБАТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 80 дугаар зарлигаар Монгол Улсын “Гавьяат хуульч” цол тэмдгээр шагнагдсан Мөрдөн байцаах албаны Дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Б.Энхбатыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Мөрдөн байцаах албаны хурлын зааланд өнөөдөр /2023.07.17/ зохион байгууллаа.
Монгол Улсын гавьяат хуульч Б.Энхбат нь 1987 оны 10 дугаар сард Ардын армийн 133 дугаар цэргийн ангид байлдагчаар татагдаж, хугацаат цэргийн албаа хааснаар цагдаагийн байгууллагатай ажил, амьдралын гараагаа холбосон түүхтэй.
Улсад 36 дахь жилдээ ажиллаж байгаа тэрээр цагдаагийн байгууллагад тасралтгүй 32 жил ажиллаж байгаагаас Цагдаагийн ерөнхий газарт дөрвөн жил, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд дөрвөн жил, Мөрдөн байцаах албанд 24 жил ажиллаж байна.
2003 онд Цагдаагийн ерөнхий газрын анхны сургагч багшаар томилогдон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүнд болон шинээр цагдаагийн байгууллагад орсон давхардсан тоогоор 80,000 гаруй алба хаагчдад “Гэмт хэрэг, зөрчлийг шалгах хойшлуулшгүй ажиллагаа” сэдвээр гэмт хэрэгтэй тэмцэх, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулах мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгуулж, алба хаагчдад мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага эзэмшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан манай тэргүүний алба хаагч юм.
Монгол Улсын “Гавьяат хуульч” цагдаагийн хурандаа Б.Энхбат танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна