/ / ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР “UNSEND” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР “UNSEND” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг,  эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “UNSEND-Бүү шилжүүл” аяныг эхлүүллээ

ᠴᠠᠬᠢᠮ ᠬᠡᠷᠡᠭᠰᠡᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠦᠢᠯᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠵᠠᠯᠢᠯᠠᠬᠤ ᠭᠡᠮᠲᠦ ᠬᠡᠷᠡᠭ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᠭᠡᠶᠢᠯᠡᠬᠦ᠂ ᠢᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠮᠡᠳᠡᠯᠭᠡ᠂ ᠡᠷᠬᠡ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠢ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢᠯᠡᠭᠦᠯᠬᠦ᠂ ᠵᠠᠯᠢᠯᠠᠬᠤ ᠭᠡᠮᠲᠦ ᠬᠡᠷᠡᠭ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᠬᠦ ᠳᠦ ᠲᠥᠷᠥ᠂ ᠬᠤᠪ ᠤᠨ ᠬᠡᠪᠰᠢᠯ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠶᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ 《UNSEND-ᠪᠤᠤ ᠰᠢᠯᠵᠢᠭᠦᠯ》 ᠠᠶᠠᠨ ᠢ ᠡᠬᠢᠯᠡᠭᠦᠯᠦᠯ᠎ᠡ 

 

 

“UNSEND-Бүү шилжүүл” аяныг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд “Бүү шилжүүлээрэй” уриа дор хамтран эхлүүлж байна.

《UNSEND-ᠪᠤᠤ ᠰᠢᠯᠵᠢᠭᠦᠯ》 ᠠᠶᠠᠨ ᠢ ᠴᠠᠬᠢᠮ ᠬᠥᠭᠵᠢᠯ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ ᠶᠠᠮᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠠᠩᠬᠢ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠪᠠᠩᠬᠢᠨ ᠤ ᠬᠣᠯᠪᠣᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠡᠨᠡ ᠣᠨ ᠤ 11 ᠳ᠋ᠦ᠋ᠭᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 14 ᠍ ᠦ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ 29 ᠍ ᠦ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ 《ᠪᠤᠤ ᠰᠢᠯᠵᠢᠭᠦᠯᠦᠭᠡᠷᠡᠢ》 ᠤᠷᠢᠶ᠎ᠠ ᠳᠣᠣᠷ᠎ᠠ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠡᠬᠢᠯᠡᠭᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ 

 

Аяны нээлт өнөөдөр /2022.11.14/ Монгол банканд зохион байгуулагдаж, нээлтэд Монгол банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал: Б.Одонтунгалаг, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Монгол банкны төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ж.Уясах Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван, Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй болон албаны хүмүүс оролцлоо.

ᠠᠶᠠᠨ ᠤ ᠨᠡᠭᠡᠭᠡᠯᠲᠡ ᠥᠨᠥᠳᠥᠷ /2022.11.14/ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠠᠩᠺᠠᠨ ᠳᠤ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠨᠡᠭᠡᠭᠡᠯᠲᠡ ᠳᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠠᠩᠬᠢᠨ ᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠦᠨ ᠲᠥᠪ ᠦᠨ ᠵᠠᠬᠢᠷᠤᠯ᠄ ᠪ ∙ ᠣᠳᠣᠨᠲᠤᠩᠭᠠᠯᠠᠭ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠪᠠᠩᠬᠢᠨ ᠤ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ ᠭᠦᠢᠴᠡᠳᠭᠡᠬᠦ ᠵᠠᠬᠢᠷᠤᠯ ᠯ ∙ ᠠᠮᠤᠷ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠠᠩᠬᠢᠨ ᠤ ᠲᠥᠯᠥᠪᠦᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠬᠢᠨᠠᠯᠲᠠ ᠵᠣᠬᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠬᠡᠯᠲᠡᠰ ᠦᠨ ᠵᠠᠬᠢᠷᠤᠯ ᠵ ∙ ᠤᠶᠠᠰᠬᠤ ᠡᠷᠡᠭᠦᠦ ᠶᠢᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠺᠢᠪᠧᠷ ᠭᠡᠮᠲᠦ ᠬᠡᠷᠡᠭ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᠬᠦ ᠬᠡᠯᠲᠡᠰ ᠦᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠳᠡᠳ᠋ ᠬᠤᠷᠠᠨᠳᠠ ᠰ ∙ ᠲᠠᠶᠢᠪᠤᠩ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠺᠢᠪᠧᠷ ᠭᠡᠮᠲᠦ ᠬᠡᠷᠡᠭ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠬᠡᠯᠲᠡᠰ ᠦᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤᠴᠢ ᠵ ∙ ᠪᠢᠯᠢᠭᠦ ᠲᠡᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ ᠬᠦᠮᠦᠰ ᠣᠷᠣᠯᠴᠠᠯ᠎ᠠ᠃ 

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар 10.300 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь энэ онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 32,8 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 88,2 хувь буюу 8056 гэмт хэрэг нь цахим орчин ашиглан үйлдэгджээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна