ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Мөрдөн байцаах албаны Төвийн хэлтсүүдийн хооронд 2022 оны Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 11 дүгээр сарын 04-ний өдөр амжилттай зохион байгуулж 9 багийн 54 тамирчид оролцлоо. Үүнээс хурд, хүч, авхаалж самбаагаараа дараах баг тамирчид бусдыгаа тэргүүлэн шалгарлаа.
I байр: Дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэс
II байр: Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс
III байр: Захиргааны удирдлагын хэлтэс
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.