/ / СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн ахлах мөрдөгчийн албан тушаалын /цолны зэрэглэл Цагдаагийн хошууч”, цалингийн зэрэглэл ТТ-12/ сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс ...” гэж заасны дагуу хүний нөөцийн нөхөн хангалтыг хийх гэж байгаа тул мэдээллийг алба хаагчдадаа хүргэнэ үү. Тавигдах шаардлага: 1. Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; 2. Эрх зүйч мэргэжилтэй байх; 3. Цагдаагийн байгууллагад 12-оос доошгүй жил ажилласан үүнээс нэгжийн ахлах түүнтэй адилтгах албан тушаалд 4-оос доошгүй жил ажилласан байх; 4. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын тасаг хэсгийн даргын албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгэгдсэн байх; Дээрх шаардлагыг хангасан алба хаагчид төрийн албан хаагчийн анкет, сүүлийн 3 удаагийн ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээний хуудас, ажил байдлын тодорхойлолт, ял шийтгэлийн тэмдэглэл, нөөцөд бүртгэгдсэн жагсаалтын хуулбарыг PDF файл болгон энэ оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа А.Мөнхцэцэгийн Munhtsetseg.a@police.gov oутлүүк хаягт ирүүлнэ үү.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна