/ / СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

Төв аймаг дахь цагдаагийн газраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд тухай байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдаас ......” гэж заасны дагуу нөхөн хангалт хийх шаардлагатай байгаа тул дараах албан тушаалын сул орон тооны мэдээллийг алба хаагчдадаа танилцуулан хариу ирүүлнэ үү. Үүнд: 1.“Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч” сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч“, цалингийн зэрэглэл “ТТ-11”/ Тавигдах шаардлага:Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, мөрдөгч болон түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн, ахлах албан тушаалд дэвших нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх. 2. “Бүрэн, Аргалант, Сүмбэр, Баян-Өнжүүл, Баянхангай, Архуст сум дахь хэсгийн төлөөлөгч” сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн ахмад”, цалингийн зэрэглэл “ТТ-10”/ Тавигдах шаардлага:Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн, офицер албан тушаалд дэвших нөөцөд бүртгэгдсэн байх. 3. “Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч”-2 сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн ахмад”, цалингийн зэрэглэл “ТТ-9”/ Тавигдах шаардлага: Бакалавр эсхүл түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. 4.“Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч” сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн ахмад”, цалингийн зэрэглэл “ТТ-9”/ Тавигдах шаардлага: Бакалавр эсхүл түүнээс дээш боловсролын зэрэгтэй, -т эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна