/ / СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд тухай байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдаас ......” гэж заасны дагуу нөхөн хангалт хийх шаардлагатай байгаа тул дараах албан тушаалын сул орон тооны мэдээллийг алба хаагчдадаа танилцуулан хариу ирүүлнэ үү. Үүнд: 1.“Баянчандмань сум дахь цагдаагийн хэсгийн дарга, Баян сум дахь цагдаагийн хэсгийн дарга” сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн дэд хурандаа” , цалингийн зэрэглэл “ТТ-12”/ Тавигдах шаардлага:Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 12-оос доошгүй жил ажилласан, үүнээс нэгжийн ахлах түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. 2.“Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч” сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч“, цалингийн зэрэглэл “ТТ-11”/ Тавигдах шаардлага:Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, мөрдөгч болон түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн, ахлах албан тушаалд дэвших нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх. 3. "Жижүүрийн ахлах мөрдөгч" сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч”, цалингийн зэрэглэл “ТТ-11”/ Тавигдах шаардлага:Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, мөрдөгч болон түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн, ахлах албан тушаалд дэвших нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх. 4."Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч" сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч”, цалингийн зэрэглэл “ТТ-11”/ -т Тавигдах шаардлага:Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс эрүүгийн мөрдөгч болон түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. 5."Эдийн засгийн ахлах мөрдөгч" сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч”, цалингийн зэрэглэл “ТТ-11”/ Тавигдах шаардлага:Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс эдийн засгийн мөрдөгч болон түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. 6.“Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч” сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч“, цалингийн зэрэглэл “ТТ-11”/ Тавигдах шаардлага:Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, мөрдөгч болон түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн, ахлах албан тушаалд дэвших нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх. 7."Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч" сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч“, цалингийн зэрэглэл “ТТ-11”/ Тавигдах шаардлага:Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүйч эсэхүл авто инженер мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс нэгжийн зохицуулагч түүнтэй адилтгах албан тушаалд 3- аас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн, ахлах албан тушаалд дэвших нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна