/ / СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний 1 сул орон тоо /”цолны зэрэглэл “Цагдаагийн дэд хурандаа”, цалингийн зэрэглэл “ТТ-14/-нд, мэргэжилтний 1 сул орон тоо /“цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч”, цалингийн зэрэглэл “ТТ-12”/-нд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас...” гэж заасны дагуу нөхөн хангалтыг хийх шаардлагатай байгаа тул мэдээллийг алба хаагчдад хүргэнэ үү. Тавигдах шаардлага: 1. Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх 2. Эрх зүйч эсхүл орчуулагч мэргэжилтэй байх 3. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан байх; 4. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх /IELTS болон IBT TOEFL-ийн өндөр оноотой, бусад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/; Дээрх шаардлагыг хангасан алба хаагчид төрийн албан хаагчийн анкет, сүүлийн 3 жилийн ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээний хуудас, ажил байдлын тодорхойлолтыг pdf файл болгон 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Тулгын tulga.kh@police.gov outlook хаягт ирүүлнэ үү.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна