/ / СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн дарга (цолны зэрэглэл “цагдаагийн хурандаа”, цалингийн зэрэглэл “ТТ-15”), Шөнийн эргүүлийн хэлтсийн тасгийн дарга, (цолны зэрэглэл “цагдаагийн дэд хурандаа”, цалингийн зэрэглэл “ТТ-13”), Төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн (цолны зэрэглэл “цагдаагийн хошууч”, цалингийн зэрэглэл “ТТ-12”)Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн алба хаагчдаас ...” гэж заасны дагуу нөхөн хангалт хийх шаардлагатай байгаа тул мэдээллийг алба хаагчдад хүргэнэ үү. Хэв журмын хэлтсийн даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлага: · Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. · Эрх зүйч мэргэжилтэй байх. · Цагдаагийн байгууллагад 14-оос доошгүй жил, үүнээс тасгийн даргын албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх Шөнийн эргүүлийн тасгийн даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлага: · Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. · Эрх зүйч мэргэжилтэй байх. · Цагдаагийн байгууллагад 12-оос доошгүй жил, үүнээс нэгжийн ахлах болон үүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх Төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд тавигдах тусгай шаардлага: · Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. · Эрх зүйч мэргэжилтэй байх. · Цагдаагийн байгууллагад 12-оос доошгүй жил, үүнээс нэгжийн ахлах болон үүнтэй адилтгах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны А/267 дугаар тушаалаар баталсан “Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох (код-909) журам”-ын 909.4-д заасны дагуу Албан тушаал шатлан дэвшүүлэх ерөнхий болон тусгай шаардлага хангасан алба хаагчдын ажил байдлын тодорхойлолт, төрийн алба хаагчийн анкет, сүүлийн 3 удаагийн ажлын үр дүнг үнэлгээний хуудас, ял шийтгэл шалгасан хуудас зэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны дотор тус газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст материалыг ирүүлнэ үү.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна