/ / СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Нөхөн хангалт зохион байгуулах тухай/

НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн эрүүлжүүлэх, саатуулах төвийн эмч албан тушаалын (Цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч”, цалингийн зэргэлэл “ТТ-9”) 2 сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн алба хаагчдаас ...” гэж заасны дагуу нөхөн хангалт хийх шаардлагатай байгаа тул мэдээллийг алба хаагчдад хүргэнэ үү. Эрүүлжүүлэх, саатуулах төвийн эмч албан тушаалд тавигдах шаардлага: · Тусгай дунд, Бакалавр боловсролын зэрэгтэй байх. · Хүний их, бага эмч мэргэжилтэй байх. · Эмчлэх эрхийн лицензтэй байх. · Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцсэн байх. Дээрх шаардлагыг хангасан алба хаагчдын ажил байдлын тодорхойлолт, төрийн алба хаагчийн анкет, сүүлийн 3 удаагийн ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээний хуудас, ял шийтгэлийн тэмдэглэл, нөөцөд бүртгэгдсэн жагсаалтын хуулбар зэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны дотор тус газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст цаасаар ирүүлнэ үү

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна