/ / СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / нөхөн хангалт зохион байгуулах тухаЙ/

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / нөхөн хангалт зохион байгуулах тухаЙ/

Тус албаны бүтцэд дүүрэг дэх цагдаагийн газруудын харьяа 14 цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн “Мөрдөгч” тус бүр 1-ийг шилжүүлж, “Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс” байгуулагдсантай холбогдуулан мөн хэлтсийн мөрдөгч албан тушаалын /цолны зэрэглэл “Цагдаагийн ахмад”, цалингийн зэрэглэл ТТ-12/ арван дөрвөн (14) сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас...” гэж заасны дагуу хүний нөөцийн нөхөн хангалтыг хийх гэж байгаа тул мэдээллийг алба хаагчдадаа хүргэж, материалыг ирүүлнэ үү. Тавигдах шаардлага: 1. Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; 2. Эрх зүйч мэргэжилтэй байх; 3. Цагдаагийн байгууллагад 4-өөс доошгүй жил ажилласан /цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад, дотоод сургуульд сурсан хугацааг оруулна/, үүнээс мөрдөгч албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх; 4. Компьютерийн мэдлэг сайн, шинэ төрлийн программ хангамж ашиглах, цахим орчинд нотлох баримт цуглуулах, бэхжүүлж, үнэлэх чадвартай байх; 5. Компьютер, программ хангамжийн чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээ авч байсан бол давуу тал болно.

Дээрх шаардлагыг хангасан алба хаагчид хүсэлт, 2021 оны ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээний хуудас, ажил байдлын тодорхойлолт, ял шийтгэлийн тэмдэглэлийг энэ оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Olzbayar.b@police.gov oутлүүк хаягт, эсвэл биеэр авч ирж уулзана уу. Шаардлагатай мэдээллийг 9908-4159, 9905-4435 дугаарын утсаар тодруулж болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна