/ / Мөрдөн байцаах албанаас ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Мөрдөн байцаах албанаас ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Мөрдөн байцаах албаны хамт олон тус албанд ажиллаж байсан цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмадууддаа өнөөдөр (2022.10.01) хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Мөрдөн байцаах албаны үе үеийн түүхийг бичилцэж, гэмт хэрэгтэй тэмцэх амаргүй албанд ажиллаж байсан ахмадууддаа Цагдаагийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагаагаа, онцлог ажлуудыг танилцуулан, тэдний дурсамж, сургамж туршлагыг нь сонсож, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль” гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна