/ /

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилт, “Цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор Мөрдөн байцаах албанаас төрөн гарсан гавьяат хуульч, удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх, мэдлэг, туршлага, ажлын арга барилыг алба хаагчдад өвлүүлэх, тус албаны түүхэн замнал, алдар гавьяа, сургамжийг таниулах өдөрлөгийг өнөөдөр /2022.09.29/ Мөрдөн байцаах албаны төв байранд зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын “Гавьяат хуульч”, Мөрдөн байцаах албаны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа А.Эрдэнэбаяр болон цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Даваажав, Ц.Баттулга нар оролцсон юм.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна