/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол улсад орчин цагийн дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх ажил, арга хэмжээний хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хангуулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 03-р сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээнийг Мөрдөн байцаах алба, “Хүч” спорт хороо, “Монголын ширээний теннисний холбоо” хамтран зохион байгуулж байгаа юм.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, холимог хосын төрөлд цагдаа, дотоодын цэргийн 53 байгууллагын 152 тамирчид оролцож байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна