/ / МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХАД АНХААРАХ АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХАД АНХААРАХ АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх хүрээнд хамтран ажиллах санал солилцох уулзалтыг зохион байгуулав.
Энэхүү уулзалтад Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Х.Мөнхзул, Д.Сүнжид, Мөрдөн байцаах албаны дарга удирдлагууд оролцлоо.
Уулзалтын үеэр Мөрдөгч нарт чиглэсэн нарийвчилсан сургалтыг үе шаттай зохион байгуулж, хүний эрхийн сургагч багш бэлтгэх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зарчмыг төлөвшүүлэх, Хүний хувийн мэдээлэл хамгаалах талаар цаашид хэрхэн хамтран ажиллах санал солилцов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна