/ / ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2021 ТЭМЦЭЭН

ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2021 ТЭМЦЭЭН

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Шилдэг мөрдөгч-2021” тэмцээнийг энэ оны 11 дүгээр сарын 10, 11 өдрүүдэд цахимаар зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээний нийт дүнгээр мэдлэг, ур чадвараараа бусдыгаа тэргүүлэн нэгдүгээр байранд Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Мангалжавын АЛТАНГЭРЭЛ,
Хоёрдугаар байранд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Иврайн МАРИЯ,
Гуравдугаар байранд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Эрэмгийбаатар ИДЭР тус тус шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Шагнагдсан болон оролцсон нийт алба хаагчдадаа ажлын амжилт хүсье
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна