/ / “ГАВЬЯАТ ХУУЛЬЧИД - БИДНИЙ БАХАРХАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ГАВЬЯАТ ХУУЛЬЧИД - БИДНИЙ БАХАРХАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилт, “Цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор Мөрдөн байцаах албанаас төрөн гарсан гавьяат хуульчдын мэдлэг, туршлага, ажлын арга барилыг удирдах албан тушаалтнуудад өвлүүлэх, тус албаны түүхэн замнал, алдар гавьяа, сургамжийг таниулах сургалт өнөөдөр /2021.11.19/ Мөрдөн байцаах албанд зохион байгуулагдлаа.

Сургалтыг Монгол Улсын “Гавьяат хуульч”, Мөрдөн байцаах албаны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Алтангэрэл, С.Дамдин, С.Саадэлэг нар удирдан явуулж, Мөрдөн байцаах албаны мөрдөн шалгах хэлтэс, тасгийн дарга, чиглэлийн ахлах мөрдөгч болон нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газрын мөрдөн байцаах ажил хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч нар цахимаар оролцсон юм.

Энэхүү сургалтаар “Удирдлагын манлайлал ба алба хаагчдыг мэргэшүүлэхэд шат шатны удирдах ажилтнуудаас анхаарах асуудал” Мөрдөн шалгах ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт шалгалт явуулах аргачлал” “Орон нутаг дахь мөрдөн байцаах нэгжүүдийн ажлын онцлог, албадын хамтын ажиллагааны ач холбогдол” сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна