/ / Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх

Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран олон улсын “Internet Watch Foundation” байгууллагын тусламжаар “Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой болголоо.
Иймээс та бүхэн хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд ашигласан зураг, видео бичлэгийг доорх холбоосоор репорт хийж бидний ажилд туслана уу.
Бидэнд мэдээлснээр та зөв зүйл хийж байгаа гэдгээ мэдээсэй гэж бид хүсэж байна. Таны өгсөн мэдээлэл бага насны хохирогчийг цаашид хүчирхийлэлд өртөхөөс аврах боломжтой. #crcmongol #unicefmongolia #InternetWatchFoundation
Энэхүү постийг та бүхэн цааш нь түгээж бидний ажилд туслана уу. (share хийнэ үү)
Үүнийг анхаарна уу: Хэрэв та хүүхэд эрсдэлд орсныг мэдээлэх гэж байгаа эсвэл онлайн зураг, видео бичлэгээс өөр зүйл мэдээлэхийг хүсэж байвал харьяа газрынхаа цагдаагийн байгууллага юм уу хүүхэд хамгаалах байгууллагад хандаж тусламж авна уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна