/ / Сэлэнгэ аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн түр хүрээ байгуулав.

Сэлэнгэ аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн түр хүрээ байгуулав.

Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймагт үүссэн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар “Цагдаагийн түр хүрээ”-г Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгууллаа.

Тус аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад цагдаа, дотоодын цэргийн 132 алба хаагч хорио цээрийн дэглэм сахиулах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалт, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байна. 

 Эх сурвалж:Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна