/ / Мөрдөн байцаах албаны сахилга хариуцлага, тайлангийн хурал болов.

Мөрдөн байцаах албаны сахилга хариуцлага, тайлангийн хурал болов.

Тус албаны энэ оны эхний 3 улирлын үйл ажиллагааны тайлан, албанаас 2020 онд дэвшүүлсэн хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлт, Од программ дах түүвэр шалгах төлөвлөгөө, Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөгч нараас үйлдэж буй гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийсэн байдал, алба хаагчдын сахилга, ёс зүй, прокурорын шаардлагын талаарх мэдээллийг танилцуулан, санал шүүмжлэл өрнүүлж энэ оны 4 дүгээр улиралд нэгжийн дарга, ахлах мөрдөгч нарын манлайлалыг дээшлүүлэх, алба хаагчдаас мөрдөн шалгах ажиллагаан дахь зөрчил дутагдал гаргахгүй, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр албаны даргаас нийт алба хаагч нарт үүрэг, ажлын чиглэл өгч ажилласан.
Сахилга, ёс зүйн зөвлөгөөнд Цагдаагийн Ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Баярбат, Б.Батзориг нар оролцсон болно.
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна