/ / Мөрдөн байцаах албаны 74 жилийн ой тохиож байна.

Мөрдөн байцаах албаны 74 жилийн ой тохиож байна.

Мөрдөн байцаах алба нь үүсэн байгуулагдсаны түүхт 74 жилийнхээ ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээнийг 2020.09.09-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав.Тэмцээнд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах хэлтэс, тасаг хэсгээс 52, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газраас тус бүр 1, нийт 3 байгууллагын 53 нэгжээс 54 алба хаагч эссэ бичиглэл, хууль эрх зүйн мэдлэг, ур чадвар, гадаад хэлний мэдлэгийн түвшин, хэргийн газрын үзлэг хийх, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, малын зүс, нас тодорхойлох, им тамгыг таних, морь уналга хэрэглэх, мотоцикл жолоодох чадвар шалгах болон бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг сорих гэсэн 8 төрлөөр мэргэжлийн ур чадвар, мэдлэг, хурд хүчээ сорин өрсөлдсөн.
Нэгдүгээр байранд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Манлайбаяр, хоёрдугаар байранд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Батхишиг, гутгаар байранд Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалай нар шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Тэмцээнд  шилдгээр шалгарсан болон оролцсон бүх алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна