/ / Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд суралцах алба хаагч, иргэдийн сонгон шалгаруулалт

Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд суралцах алба хаагч, иргэдийн сонгон шалгаруулалт

Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд суралцах алба хаагч, иргэдийг сонгон шалгаруулж, элсүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий “Шалгалтын комиссын бүрэлдэхүүн батлах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/30 дугаар тушаал батлагдсан.

Элсэлтийн шалгалтын комиссын хуралдаанаар сонгон шалгаруулалтыг 2020 оны 05 дугаар сарын 15-25-ны хооронд Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгуулахаар төлөвлөсөн. /Жич: Элсэлтийн шалгалтын товыг тухай бүр мэдэгдэнэ./

Энэ жилийн элсэлтийн шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс бүртгэхгүй, зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагчид болон өмнөх жилүүдэд ерөнхий эрдмийн шалгалтад 60-аас дээш оноо авсан, ЕЭШ-ын дүн хүчин төгөлдөр үйлчилж буй иргэдээс бүртгэж, элсүүлэхээр тогтсон.

Бакалаврын сургалтад элсэгчдээс монгол хэл, орос хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорил гэсэн 4 төрлөөр мэдлэг, ур чадварын шалгалт, ярилцлага авна.

Удирдлагын академийн адъюнктур, магистрантурын сургалтад суралцах хүсэлт гаргасан алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, орос хэлний мэдлэгийн шалгалт авч, нийлбэр онооны дүнгээр эрэмбэлж, шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэлх хугацаанд явуулна.

Энэ хичээлийн жилд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар дараах мэргэжлээр элсүүлэн суралцуулна. Үүнд:

1. Бакалаврын орос хэлний бэлтгэлтэй хөтөлбөр /5, 6 жил/

 Мэдээлэл, технологийн аюулгүй байдал;

 Харилцаа холбооны системийн мэдээллийн аюулгүй байдал;

 Тусгай радио-техникийн систем;

 Хууль сахиулах байгууллагын сэтгэл зүй;

 Эдийн засгийн аюулгүй байдал;

 Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүй;

 

2. Магистрантурын хөтөлбөр (2 жил):

 Хүний нөөцийн удирдлага

3. Адъюнктурын хөтөлбөр (3 жил)

 Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна