/ / Тамхигүй орчин-Таны төлөө аяны талаар

Тамхигүй орчин-Таны төлөө аяны талаар

Тамхигүй удирдлага-Таны төлөө” арга хэмжээний тухай

Мөрдөн байцаах албанаас Тамхины хяналтын тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын А/135 дугаартай тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд “Тамхигүй орчин” нэг сарын аяныг зохион явуулсан бөгөөд энэ хугацаанд “Тамхинаас татгалзахад тань тусалъя”, “Тамхины эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” зэрэг сургалт зөвлөгөөнийг өгч, алба хаагчдад тамхины хор уршиг, эдийн засагт үзүүлэх хор хохирлын талаар ухуулга, сурталчилгаа явуулж ажиллалаа.

Тус албаны 22 алба хаагч сайн дураараа тамхинаас татгалзаж, утаат тамхи татах хорт зуршлаасаа ангижрах баталгаа гаргасанаас бусдадаа үлгэр жишээ үзүүлсэн 3 алба хаагчийг албаны даргын тушаалаар урамшуулан шагнаж, талархал илэрхийлэв.

Дээрхи аяны хүрээнд Мөрдөн байцаах албаны дарга, даргын зөвлөлийн гишүүд 100% утаат тамхыг хэрэглэхгүй болсоноор удирдлагын манлайлалыг үзүүлж, зөв хандлагыг төлөвшүүлээд байна.
Цаашид байгууллагаараа “Тамхигүй удирдлага-Таны төлөө” арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөн Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Mongolian content development factory LLC төрийн бус байгууллагатай хамтран Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хуульчдын гудамж”-ийг “Тамхигүй эрүүл орчин” болгох уриалга дэвшүүлээд байна.

Тамхигүй орчин та бидний эрүүл мэндэд тустай.

Мөрдөн байцаах алба-н зураг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна