/ Мэдээллийн ил тод байдал / Төсөв санхүүгийн ил тод байдал / “Бие бялдрын норматив шалгалт авсан тухай

“Бие бялдрын норматив шалгалт авсан тухай

       Мөрдөн байцаах албаны алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг тодорхой түвшинд байлгах, биеийн зохист харьцааг хадгалах бодит түвшинг тогтоох, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаартай тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-948/ “Алба хаагчийг мэргэжлийн зэргийн шалгалтад хамруулах, шалгалт авах”-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр Мөрдөн байцаах албаны даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр баталсан “Мөрдөн байцаах албаны төвийн хэлтсүүдийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн норматив шалгалт”-ыг авах удирдамжийн дагуу тус албаны алба хаагчдаас норматив шалгалтыг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөөний 07:00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талбайд мөн Мөрдөн байцаах албаны 9 дүгээр давхарт байрлах спортын танхимд тус тус зохион байгуулж авсан.

        Тус албаны төвийн хэлтсүүдийн алба хаагчдыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өглөөний 07:00 цагт бэлэн цуглуулж ЦБҮАЖурам /код-948/-ын 948.6.4-д зааснаар нас, насны ангиллын шалгуур үзүүлэлтийн дагуу нийт 62 алба хаагч  100 м гүйх /хурд/, 1000 м гүйх /тэсвэр/,Гар дээр суниах /хүч/  , Гэдэс таталт /хүч/, Сууж босох 1 минут /авхаалж самбаа/ зэрэг төрлөөр хамрагдлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна