/ Мэдээллийн ил тод байдал / Төсөв санхүүгийн ил тод байдал / явган аялал зохион байгуулав.

явган аялал зохион байгуулав.

Мөрдөн байцаах албаны 2019 оны Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төв байрны алба хаагчид болон Төв аймаг дахь Цагдаагийн Газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчдыг хамруулан түүх соёлын дурсгалт , байгалийн үзэсгэлэнт Манзушир хийдэд явган аялал зохион байгууллаа.
Аяллын хүрээнд Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчидтай хамтран спортын нөхөрсөг тэмцээнийг багийн болон ганцаарчилсан төрлөөр амжилттай зохион байгуулсан.
Хөгжөөнт тоглоомын багийн төрөлд:

Мөрдөн байцаах албаны болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн холимог 6 баг буюу 12 тамирчин амжилттай оролцсоноос 1-р багийн Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа, Л.Ганшагай, Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дуудлагын цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Бямбажав нар,

Ганцаарчилсан хөгжөөнт тоглоомын төрөлд:

Мөрдөн байцаах албаны болон Төв аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн 8 алба хаагч амжилттай оролцсоноос Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дуудлагын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Мөнхтэмүүлэн тэргүүлж тус тус бэлэг дурсгалын зүйлээр шагнагдав.

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна