/ / Сайн үйлсийн аян зохион байгуулав.

Сайн үйлсийн аян зохион байгуулав.

Сайн үйлсийн аян зохион байгууллаа.
Тус алба нь түүхт 73 жилийн ойгоо угтаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Бест буйдан” ХХК, “Эвада” шүдний эмнэлэгтэй хамртан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Гансүх, “Бест буйдан” ХХК-ийн маркетингийн хэлтсийн ахлах менежер Б.Алтаннар, “Эвада” шүдний эмнэлгийн захирал Б.Оюунтөгс нар алба хаагч, ажилтны хамт оролцож 800.000 төгрөгийн хүүхдийн ном, тоглоом, 1.500.000 төгрөгийн буйдан, сандал, 750.000 төгрөгийн 50 ширхэг хүүхдийн шүдний оо, сойз болон мөн төвөөр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх эрхийн хамт “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн захирал Ч.Ганжавхланд тус тус гардуулан өгч, дурсгалын зураг авхууллаа.

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна