/ / Эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдав.

Эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдав.

Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/121 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийн хүрээнд үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн Мөрдөн байцаах албаны төвийн алба хаагчдыг хамруулан алба хаагч, ажилтны мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн үзлэг, судалгаа биеийн жингийн индекс тодорхойлох, цусан дахь сахар үзэх, дүрс оношлогоо /ЭХО/ эмчийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, мэдрэлийн эмчийн үзлэг, сэтгэц оношлогоо, сэтгэл зүйн зөвөлгөө өгөх /ярилцлага/, сэтгэл зүйн байдлыг тодорхойлох судалгаа авах зэрэг төрлүүдээр 2019 оны 07дугаар сарын 01-ний тус албаны хурлын танхимд ажиллаж, уг арга хэмжээнд нийт 40 алба хаагч хамрагдав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна