/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Мөрдөн байцаах албаны 2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн

Мөрдөн байцаах албаны 2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн

Мөрдөн байцаах албаны 2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Мөрдөн байцаах албаны хурлын зааланд зохион байгуулагдаж, Улаанбаатар цагдаагийн хүрээний нийт мөрдөн байцаах нэгжийн алба хаагчид болон орон нутгийн алба хаагчид онлайн хэлбэрээр оролцлоо.

Хурлыг нээж Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал үг хэлж, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар 2019 оны эхний хагас жилд Мөрдөн байцаах албанаас хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Дүн шинжилгээ, үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Х. Бат -Очир сахилга ёс зүйн тайланг тус тус уншин танилцуулж, Дэд бөгөөд Дүн шинжилгээ, үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдлын талаар мэдээлэл хийж, алба хаагчдаас санал шүүмжлэл хэлэлцүүллээ.


Тайлан сахилгын зөвлөгөөнтэй холбогдуулж албаны дарга, 2019 оны 2 дугаар улиралд бусдыгаа манлайлан ажилласан зарим алба хаагчдийг шагнаж урамшууллаа.

Үүнд:
Сахилга, ёс зүйн зөрчил дутагдалгүй хамт олноор:

1. Баян-Өлгийн аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг
2. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг

Хэргийн түүвэр шалгах төлөвлөгөөний програмыг сайн хэрэгжүүлж байгаа
1. Нийслэлд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч И.Мөнхсонор,
2. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхтүвшин,

Мөрдөн байцаах албанаас хэрэгжүүлж буй “календарчилсан төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлыг хангалттай сайн хийж гүйцэтгэн хэрэгжүүлж буй:
Нийслэлээс: Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Одончимэг, Хан-Уул дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Цогтгэрэл,
Орон нутгаас: Сэлэнгэ аймаг дах цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Батжаргал, Хэнтий аймаг дах цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Амарбат,
Байгууллагын удирдлагын цогц систем АВЛЕ програмд ажлаа төлөвлөж байгаа байдлын талаар
Нийслэлд:Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнх-Очир.
Орон нутаг: Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Гансүх нарыг тус тус шагнасан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна