/ / "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгууллаа.

"Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлигийг хэрэгжүүлж албаны үйл ажиллагааг иргэд сурталчлах, санал хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор батлагдсан хөтөлбөрийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас 16.00 цагийн хооронд албаны байранд зохион явуулсан.

Нийт 78  иргэнийг хүлээн авч уулзан зөвлөгөө, мэдээлэл өгч, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий 391 гарын авлага тараах материалыг тарааж хүрэлцэн ирсэн иргэдэд халуун цай, кофегоор үйлчлэн, тодорхой төрлийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсүүдээс үйл ажиллагаагаа сурталчилсан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий гарын авлага, зурагт хуудсууд, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгслийг бэлтгэн танилцуулсан.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна