/ / Мөрдөн байцаах албаны аварга шалгаруулах Буудлагын тэмцээнийг зохион байгууллаа.

Мөрдөн байцаах албаны аварга шалгаруулах Буудлагын тэмцээнийг зохион байгууллаа.

        Мөрдөн байцаах албаны аварга шалгаруулах Буудлагын тэмцээнийг тус албаны төвийн хэлтсийн алба хаагчдын хүрээнд Захиргааны удирдлагын хэлтсээс Монголын Хамгаалалтын практик буудлагын холбооны буудлагын талбайд зохион байгууллаа.

 

Эрэгтэй урт буу :

I байр Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар,

II байр Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Амартүвшин ,

III Захиргааны удирдлагын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Орхонбаатар,

Эмэгтэй урт буу:

I байр Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Мөнхзул,

II байр  Захиргааны удирдлагын хэлтсийн бичээч, цагдаагийн дэд ахлагч Б.Азжаргал,

III байр Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэдээлэл, дүн шинжилгээ  хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Наранчимэг,

Эрэгтэй гар буу:

I байр Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Отгонням,

II байр Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ш.Хуягбаатар

III байр Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Бямбажав нар шалгарч тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.


                      Нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе!

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна