/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Мэдээлэл / “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

“АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

Мөрдөн байцаах албанаас хэрэгжүүлж байгаа “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 45 хоногийн аян”-ны хүрээнд авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчилах, алба хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор асуулт, хариултын хөгжөөнт “АХА” тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулж төвийн хэлтсийн алба хаагчид оролцлоо.

Тэмцээнд төвийн хэлтсийн нийт 43 алба хаагч оролцсоноос Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр 1 дүгээр байр, мөн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Бүүвэйбаатар 2 дугаар байр эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасан. Тэмцээний 3 дугаар байранд Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Д.Энхтөр, 4 дүгээр байранд мөн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д.Дугарсүрэн нар орсон байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна