/ / “Тамхигүй орчин” аян

“Тамхигүй орчин” аян

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион явуулж буй “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн алба хаагч, ажилтны өвчлөлд нөлөөлөх эрсдэлт зан үйлийг өөрчлөх нэгдүгээр үндсэн зорилтын 1.3-д заасан “Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран архи, тамхи, мансууруулах бодисын хор уршиг, тамхинаас татгалзах чадвар олгох сургалтыг зохион байгуулах, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллах” ажлын чиглэлийн хэрэгжүүлэх чиглэлээр тус албанаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд “Тамхигүй орчин” аяныг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион явууллаа.

Тус аяны хүрээнд “Тамхины хор уршиг” нөлөөллийн сургалт 2 удаа, тамхи татдаг алба хаагчдын судалгааг гаргаж танилцуулах зэрэг арга хэмжээг зохион явуулсны дүнд 2 алба хаагч утаат тамхинаас сайн дураараа татгалзаж байгаагаа зарлаж, хамт олныхоо өмнө амлалт, үүрэг авч ажиллалаа. Мөн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс “Тамхигүй орчин” сэрэмжлүүлэг, зурагт хуудас фото стикер 10 ширхэг, соронзтой наалт 4 ширхэгийг авч Мөрдөн байцаах албаны дотоод болон гадаад орчинд байршууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна