/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “Стресс амьдралд хэрэгтэй юу” сэдэвт сургалт

“Стресс амьдралд хэрэгтэй юу” сэдэвт сургалт

Цагдаагийн ерөнхий газрын “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө-2019”-ийн 3.11 дэх заалтыг хэрэгжүүлж, алба хаагчдад сэтгэцийн тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгөх, стрессийг даван туулах арга замуудад суралцуулах “Сэтгэлийн дархлаа” аяныг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. тус аяны хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Стрессгүй өдөр” өдөрлөгийг зохион явууллаа. Өдөрлөгийн хүрээнд алба хаагчдад гарын авлага, тараах материал хүргүүлж, судалгаа авч, “Стресс амьдралд хэрэгтэй юу” сэдэвт сургалт явууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд алба хаагчдад зориулсан анхан шатны иогийн сургалт 4 удаа, сэтгэл хөдлөлийн чадамжийг дээшлүүлэх сургалт 3 удаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна