/ / Дадлагын тайланг хамгаалууллаа.

Дадлагын тайланг хамгаалууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/20, А/01 дугаартай “Үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах тухай” хамтарсан тушаалын хэрэгжилтийг тус албанаас хангуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэлээр үйлдвэрлэлийн дадлага хийсэн сонсогчдын тайланг хамгаалуулах ажлыг алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах хэлтэс, тасаг, хэсгийн алба хаагч нарыг хамруулан анх удаа цахим /онлайн/ хэлбэрээр 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Мөрдөн байцаах албаны төв байрны хурлын зааланд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран зохион явууллаа.

Цагдаагийн сургуулийн “Цагдаа-Хууль сахиулах ажил” бакалаврын хөтөлбөрийн сонсогчийн мөрдөн байцаах чиглэлээр хийж гүйцэтгэсэн үйлдвэрлэлийн дадлагын тайланг Мөрдөн байцаах албаны дарга, дэд дарга болон зөвлөлийн гишүүд, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн дэд захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн ахмад Г.Мөнгөншагай, ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Ө.Болдбаатар, цагдаагийн хошууч Б.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр хамгаалуулах ажлыг зохион байгуулсан.  

            Тус албаны даргын тушаалаар үйлдвэрлэлийн дадлагыг сайн зохион байгуулж, удирдсан 4 алба хаагчийн албан тушаалын цалинг нэмж, хангалтгүй зохион байгуулсан 3 алба хаагчид сахилгын арга хэмжээг тус тус ноогдуулсан.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна