/ / Шинэ технологи туршин нэвтрүүлж байна.

Шинэ технологи туршин нэвтрүүлж байна.

Мөрдөн байцаах албанаас Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд “Хэргийн газрын үзлэг”-ийг чанартай гүйцэтгэж ул мөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлэх, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн нотлох, 6.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах, илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох, шуурхай зохицуулалт хийх”-ээр заасныг хэрэгжүүлэх, хэргийн газрын үзлэгийн чанар, үр дүн, шуурхай байдал, удирдах албан тушаалтнуудын манлайлалыг дээшлүүлэх, техник технологийн дэвшилт арга хэлбэрийг үйл ажиллагаандаа  нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 

Энэхүү зорилгын хүрээнд хэргийн газарт ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагааг дуу дүрсний бичлэгээр хянаж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албатай хамтран дуу, дүрсний программыг туршилтын журмаар үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэг, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгуудад Samsung galaxy Xcover маркын тусгай зориулалтын гар утсыг хүлээлгэн өглөө.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна