/ / Мөрдөн байцаах албаны шинэ барилгын түлхүүрийг гардууллаа

Мөрдөн байцаах албаны шинэ барилгын түлхүүрийг гардууллаа

Монгол улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Мөрдөн байцаах албаны хурлын зааланд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчидтай уулзалт хийж, Мөрдөн байцаах албаны шинэ барилгын түлхүүрийг гардуулж, сар шинийн босгон дээр эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гаргасан зарим алба хаагч нарт шагнал гардууллаа.


Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, алба хаагчдын төлөөлөл оролцов.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Билгийн тооллын хаврын тэргүүн сарын сар шинийн баярыг тохиолдуулан хууль сахиулах салбарт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Амартүвшин, Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Б.Энхбат, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Хуягбаатар нарыг Цэргийн хүндэт медалиар шагналаа.
Хууль зүй, Дотоод хэргийн яамны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.Тулга, “Цагдаагийн алдар” тэмдгээр Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг, “Хүндэт жуух бичиг”- ээр Дүн шинжилгээ, үнэлгээ,хяналт шалгалтын хэлтсийн Уулзалт байцаалтын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Гансүх нарыг тус тус шагнаж урамшууллаа.
Эрхэлсэн ажилдаа амжилт гарган, төр засгийн болон салбарын шагнал хүртсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна