/ / Уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн

Уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн

Цагдаагийн дотоодын цэргийн  аварга шалгаруулах Хан-уул дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсээс зохион байгуулсан Хүч спорт хорооны нэрэмжит уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээнд тус албаны баг тамирчид амжилттай оролцож эрэгтэй ганцаарчилсан төрөлд 19-29 насанд тэргүүн байранд цагдаагийн хошууч Н.Дарханбаяр, хоёрдугаар байранд цагдаагийн дэслэгч Я.Дүгэржав, 29-39 насанд хоёрдугаар байранд цагдаагийн ахлагч Ч.Чинзориг, гуравдугаар байранд цагдаагийн ахлах дэслэгч Сод-эрдэнэ, 39-өөс дээш насанд тэргүүн байранд цагдаагийн хурандаа Д.Энхтөр, хоёрдугаар байранд  цагдаагийн хурандаа Т.Баатар эмэгтэй ганцаарчилсан төрөлд 19-29 насанд гуравдугаар байранд цагдаагийн дэд ахлагч Б.Азжаргал, багийн төрөлд тэргүүн байранд цагдаагийн хурандаа Д.Энхтөр, цагдаагийн хошууч Н.Дарханбаяр, цагдаагийн ахлах дэслэгч М.Сод-эрдэнэ, цагдаагийн ахлагч Ц.Наранчимэг, цагдаагийн дэд ахлагч Б.Азжаргал нар оролцон шалгарч байгууллагын дүнгээр мөрдөн байцаах алба нийт 7 алт, 3 мөнгө 2 хүрэл авсан амжилтаар тэргүүн байр эзэлж шилжин явах цом өргөмжлөлийг 2 дахь жилдээ дараалан хүртлээ.

Нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна