/ / “Хавар-Эрүүл цагдаа” арга хэмжээ

“Хавар-Эрүүл цагдаа” арга хэмжээ

Алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, унадаг дугуйн спортыг сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хавар-Эрүүл цагдаа” арга хэмжээг батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу албаны төвийн хэлтэс тасгийн нийт алба хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

 

            Биеийн тамир, спорт хамтлагаас алба хаагчдын биеийн индексийг тогтоож, алба хаагч нэг бүрээс биеийн хүчний бэлтгэлийн шалгалтыг гар дээр суниах, 100м, 1000м-ийн гүйлт,  авхаалж самбаа, уян хатан гэх 5 төрлөөр авч, олс таталтын тэмцээн, хөлбөмбөгийн тэмцээн, гар бөмбөгийн тэмцээн, буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом зэрэг тэмцээн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

           

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна