/ / 2018 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа

2018 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа

Мөрдөн байцаах албаны    2018 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдаж Улаанбаатар цагдаагийн хүрээний нийт мөрдөн байцаах нэгжийн алба хаагчид оролцлоо

Хурлыг нээж Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал үг хэлж, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батзогсох 2018 оны эхний хагас жилд Мөрдөн байцаах албанаас хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Дүн шинжилгээ, үнэлгээ хяналт шалгалтын хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Д.Сүрэн Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдлын талаар танилцуулга, мэдээлэл хийж, алба хаагчдаас санал шүүмжлэл хэлэлцүүллээ.

Тайлан сахилгын зөвлөгөөнтэй холбогдуулж албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал нийт алба хаагчдад үүрэг чиглэл өгч, 2018 оны эхний хагас жилд бусдыгаа манлайлан ажилласан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхболд 749 оноогоор 1-р байр эзэлсэн тул сарын үндсэн цалинг 40 хувь, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч И.Мөнхсонор 690 оноогоор 2-р байр эзэлсэн тул сарын үндсэн цалинг 30 хувь,  Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Пүрэвжав 557 оноогоор 3-р байр эзэлсэн тул сарын үндсэн цалинг 20 хувь,  Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч,  цагдаагийн ахлах дэслэгч Г.Гантулга 516 оноогоор 4 дүгээр байрт шалгарч бусдыгаа хошуучлан ажилласан тул сарын үндсэн цалинг 20 хувь, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Чинзориг 510 оноогоор 5-р байр эзэлсэн тул сарын үндсэн цалинг 15 хувиар тус тус нэмж, Ажлын үзүүлэлт хангалтгүй дүгнэгдсэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлстийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Мөнх-Эрдэнэ, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямжигжид, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Батболд, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Адийша, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтангэрэл нарын цалинг үр дүнгээр тус тус 10 хувь бууруулахаар шийдвэрлэсэн талаар танилцуулж, ажлын үр дүнгээр бусдыгаа хошуучлан ажилласан  алба хаагчдыг Мөрдөн байцаах албаны баярын бичиг, Монголын залуучуудын холбооны шангалаар шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна