/ / ХАТАН ЗОРИГ, ХАЛУУН СЭТГЭЛИЙГ ТАНЬ БИД МАРТАХГҮЙ

ХАТАН ЗОРИГ, ХАЛУУН СЭТГЭЛИЙГ ТАНЬ БИД МАРТАХГҮЙ

1981 онд Ж.Ганбаатар гэх олон удаагийн ял шийтгэлтэй этгээд шоронгоос суллагдаад 10 жилийн дараа нутагтаа /Дорноговь/ ирээд зочид буудалд хэсэг залуучуудтай архидан согтуурч хоорондоо зодолдож нэг эмэгтэйг алахаар заналхийлэн дайрахад тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан мөрдөн байцаагч, дэслэгч С.Сүхбаатар эмэгтэйг хамгаалан  хутгалуулан нас барсан мөнхөд дурсагдах гэгээн үйлстэн юм. 

 

Мөрдөн байцаах албанаас албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Санжмятавын Сүхбаатар агсаны ээж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт  оршин суудаг Лхамын Шарав гуйнд хүрэлцэн очиж гарын бэлэг, тус албаны даргын тушаалаар туслах аж ахуйгаас хонь олгосныг хүндэтгэн  гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна