/ / Мөрдөн байцаах албаны даргын тушаалаар шилжүүлэн ажиллуулж байна.

Мөрдөн байцаах албаны даргын тушаалаар шилжүүлэн ажиллуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах замаар гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шуурхай зохицуулалт хийх зорилгоор зохион байгуулалтын арга хэмжээ авч Мөрдөн байцаах албаны даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар төвийн хэлтсүүдэд ажиллаж байгаа чиглэлийн ахлах мөрдөгч, ахлах мөрдөгч, мөрдөгч нарын 20 алба хаагчийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1  /нэг/ сарын хугацаатайгаар Нийслэлийн дүүргүүд дэх Цагдаагийн хэлтсийн  Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн ажиллуулж байна.

Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт, шалгалт хариуцсан алба хаагчдыг дүүргүүд дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн үйл ажиллагааг шалган зааварчлах мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр томилон ажиллуулж өдөр тутмын үйл ажиллагаанд нь тус албаны хэлтсийн дарга нар хяналт тавьж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна