/ / Мөрдөн байцаах газар Нийслэлийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Мөрдөн байцаах газар Нийслэлийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Мөрдөн байцаах газрын төлөвлөгөөт ажлын хүрээнд Нийслэлийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж ажиллаа. Зөвлөгөөнийг Нийслэлийн прокурорын орлогч Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянжаргал удирдан явуулав.     

       

            Тус зөвлөгөөнд Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэс, Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн удирдлагууд болон мөрдөн байцаагчид, Нийслэлийн прокурорын орлогч Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянжаргал, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн алба хаагчид оролцлоо.         

Зөвлөгөөнөөр Нийслэлийн прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга, хууль цаазын ахлах зөвлөх Ж.Ариунаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад тулгамдаж буй асуудлын талаар, Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав 2016 оны эхний 10 дугаар сарын байдлаар мөрдөн байцаалтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон цаашид анхаарах асуудлын талаар илтгэл танилцуулан хэлэлцүүлээ.

Зөвлөгөөнөөр Нийслэлийн прокурорын орлогч Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянжаргал мөрдөн байцаалтын явцад цаашид анхаарч ажиллах асуудлын талаар чиглэл өгч ажлын амжилт хүслээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна