/ / Цагдаагийн цол олголоо

Цагдаагийн цол олголоо

Бүгд найрамдах улс тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн цол олголоо.

Хугацааны өмнө “Цагдаагийн дэд хурандаа” цолоор:

Онц хүнд гэмт хэргийг шалгаж, илрүүлэх ажилд идэвхи санаачлага үр дүнтэй ажилласан Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Баттөмөр

“Цагдаагийн хошууч” цолоор:

Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батсүрэн нарын 3 алба хаагч

 “Цагдаагийн ахмад” цолоор:

Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн бичээч, цагдаагийн дэд ахлагч Ч.Дарьсүрэн нарын 2алба хаагч

“Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор:

Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн орчуулагч-мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Анхтуул

Офицерийн бүрэлдэхүүнд оруулж “Цагдаагийн дэслэгч” цолоор:

Эрэн сурвалжлах хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Ж.Эрдэнэ нарын 5 алба хаагч шагнагдлаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна