/ / “Тохилог-Эко” ажлын байр шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.

“Тохилог-Эко” ажлын байр шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.

Мөрдөн байцаах албаны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Тохилог-Эко” ажлын байр шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд нийт алба хаагчид идэвхитэй оролцсоноос

Тэргүүн байранд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, Цагдаагийн ахмад О.Чулуунбат, цагдаагийн дэслэгч Б.Батдорж нарын засч тохижуулсан 403 дугаартай өрөө шалгарч Өргөмжлөл, Dell маркийн зөөврийн компьютер,

 

Хоёрдугаар байранд Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Атарчимэг, ахлах дэслэгч Б.Баттуяа нарын засч тохижуулсан 107 дугаартай өрөө шалгарч Өргөмжлөл, Compaq маркийн зөөврийн компьютер,

Гуравдугаар байранд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Гомбо, дэслэгч С.Мөнхбаяр нарын 104 дугаартай өрөө шалгарч Өргөмжлөл, Samsung маркийн 3 үйлдэлтэй принтерээр тус тус шагнууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна