/ / Мөрдөн байцаах албаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээний баярын хурал, хүндэтгэлийн концерт

Мөрдөн байцаах албаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээний баярын хурал, хүндэтгэлийн концерт

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Мөрдөн байцаах албаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээний баярын хурал, хүндэтгэлийн концертыг зохион байгууллаа.

Баярын хурал, хүндэтгэлийн концертыг Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар үг хэлэн нээж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Мөрдөн байцаах газрын 70 жилийн ойн баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч ийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, Монгол Улсын Их Хурлын даргын мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх М.Мөнхжаргал, Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ц.Нямдорж , Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын мэндчилгээг сайдын зөвлөх Г.Баясгалан нар уншиж танилцуулан баяр хүргэлээ.

Мөн Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон бусад байгууллагуудаас баярын мэндчилгээг ирүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна