/ / Мөрдөн байцаах албаны удирдах ажилтануудын зөвлөлгөөн

Мөрдөн байцаах албаны удирдах ажилтануудын зөвлөлгөөн

Монгол улсад цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Мөрдөн байцаах албаны удирдах ажилтануудын зөвлөлгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаах нэгжийн удирдлагууд болох нийт 70 гаруй алба хаагчид оролцлоо.

Зөвлөлгөөнийг Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар нээж, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, туслах комиссар Д.Батсайхан зөвлөлгөөнд оролцогчдод баярын мэндчилгээ дэвшүүлэн үүрэг чиглэл өглөө.

Тус зөвлөлгөөнд урилгаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн тэнхимийн шүүгч Б.Бат-Эрдэнэ, Улсын ерөнхий прокурын туслах Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх Ё.Сагсай, Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн Б.Ганбаатар, Удирдлагын академын дэд захирал, профессор Ш.Батсүх, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг нар хүрэлцэн ирж хичээл сургалтуудыг орлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна