/ / Мөрдөн байцаах газрын 2016 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Мөрдөн байцаах газрын 2016 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

     Мөрдөн байцаах газрын 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллаганы тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 

    Тайлангийн хуралд Улаанбаатар цагдаагийн хүрээний нийт мөрдөн байцаах нэгжийн алба хаагчид оролцлоо

     Хурлыг нээж Мөрдөн байцаах газрын  дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар үг хэлж, дэд дарга, цагдаагийн хурандаа Б,Даваажав 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг уншиж танилцуулан хэлтэс, тасгууд хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангасан байдал, мөрдөн байцаагч нэг бүрийг ажлын үзүүлэлтээр дүгнэж байр эзлүүлсэнийг дэлгэцээр харуулж танилцууллаа.

   Тайлан сахилгын зөвөлгөөнтэй холбогдуулж тус газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар цаашид хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтийг хангалтгүй биелүүлсэн нэгжийн дарга нарыг бүртгэлээр тавих хяналтаа сайжруулах, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга нарын манлайлалыг дээшлүүлэх талаар тодорхой үүрэг чиглэл өгч, ажлаараа бусдыгаа манлайлсан алба хаагчдыг сайшаан нийт алба хаагчдад танилцууллаа.

     Тайлангийн хурлын үеэр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 , Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан ажил үйлс, сахилга ёс зүйгээрээ бусдыгаа манлайлан ажилласан зарим алба хаагчдыг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар,Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн, Мөрдөн байцаах газрын даргын баярын бичгээр тус тус шагналаа.

      Нийслэлийн хэмжээнд дараахь алба хаагчид ажлын үзүүлэлтээр бусдыгаа манлайлан ажиллаж байна.

1

д/ч Г.Гантулга

Баянзүрх-1

2

а/д Д.Нямдагва

Баянгол-2

3

д/ч М.Мягмаржав

Сонгинохайрхан-2

4

а/х Н.Атарчимэг

Баянгол-1

5

а/х Г.Ууганбаатар

Сонгинохайрхан-1

6

д/ч Б.Мөнхболд

Сүхбаатар-1

7

а/д М.Цогзолбоо

Баянгол-1

8

а/д Д.Төгөлдөр

Баянгол-1

9

а/д Э.Мөнхцэнгэл

Баянзүрх-2

10

а/х А.Энх-Ирээдүй

Баянгол-2

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

  • Авлигыг мэдээлэх утас 110

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна